САЙН ТУРШЛАГА 1
Хэнтий аймаг дахь Политехник коллеж дээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, үйлчилгээг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бид “САЙН ТУРШЛАГА”-аа хуваалцаж эхэллээ.
Энэ удаад Ц.Ганчимэг багштай Хоол үйлдвэрлэлийн техникчийн анги, Б.Энх-Оюун багштай Тогоочийн 1-р ангийн мэргэжлийн багш, суралцагчдын Сайн туршлагатай танилцъя.
Өдөр бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбогдуулан зоогийн газрын хоол үнэтэй, цаашлаад ажилчдын өдрийн хоолондоо явах цагийг хэмнэж сургуулийнхаа цайны газарт амт чанартай хоолоор үйлчлүүлэх боломжийг олгох үүднээс энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь цаашлаад суралцагчдын хоол үйлдвэрлэлийн дадлага ажилд ихээхэн ач холбогдолтой сайн туршлага болж байна.
Багш ажилчдын санхүүгийн асуудлыг хөнгөвчилж тогоочийн ангийн багш суралцагчид өөрсдийн хийсэн хоолны зөвхөн материалынх зардлыг тооцож үйлчилдэг. Та 1,2-р хоолыг ердөө 2000 мянган төгрөгөөр идчихнэ гэсэн үг. Гоё сонсогдож байгаа биз.
ӨДӨР БҮР АМТ ЧАНАРТАЙ САЙХАН ХООЛООР ҮЙЛЧИЛДЭГ ТОГООЧИЙН АНГИЙН БАГШ, СУРАЛЦАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА.


.jpg)
