Suvdaa 2023 оны 05 сарын 01

САЙН ТУРШЛАГА 2

САЙН ТУРШЛАГА 2

САЙН ТУРШЛАГА 2

Хэнтий аймаг дахь Политехник коллеж дээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, үйлчилгээг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бид “САЙН ТУРШЛАГА”-аа хуваалцаж эхэллээ.

Энэ удаад “Бүжин клуб”ийн бяцхан суралцагчдыг онцолж байна...

Хүн бүр өглөө ажил сургуульдаа яарч нийгмийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжинэ. Энэ их хөл шуугианы дундуур ажлын цаг, хичээл сургалтын цагтай яс таг таарч өгөхгүй эцэг эх, асран хамгаалагчдад багагүй хүндрэл үүсгэдэг. Эмээ өвөө, ах эгч, хамаатан садныдаа гээд үр хүүхдээ орхидог байдал дуусахгүй. Тэгвэл саяханаас Политехник коллеж дээр хэрэгжиж эхэлсэн “Бүжин” хэмээн өхөөрдөм нэртэй өдөр өнжүүлэх төвийн сайн туршлагатай танилцъя.

Багш ажилчдын дээрх асуудлыг хөнгөвчилж олон жилийн өмнө ажиллаж байсан тус клуб нь өдөртөө 10-12 хүүхэд хүлээн авч эелдэг хөөрхөн багш Ц.Баянцэцэг асрагчтайгаар 08:00 -19:00 цаг хүртэл 2 ээлжээр ажилладаг бөгөөд хүүхдүүд хичээлдээ явхаасаа өмнө, хичээлээ тарж ирээд даалгавраа хийж, чөлөөт цагаа бусадтайгаа тоглон хөгжилдөж, багшаас олон зүйл асууж өдөржин шулагналдаж өнгөрөөдөг гэнэ шүү. Зарим нэг хөөрхөн суралцагчид цэцэрлэгтээ явахгүй шууд “Бүжин”-дээ очмоор байна... гэж ээж аавдаа тунирхсан жишээ олонтаа.

Цаашид клуб нь урлаг гоо зүйн мэдрэмж авах, танин мэдэхүйн ертөнцөөр аялах, спорт, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм мэдлэгт иргэнийг төлөвшүүлэх зорилгоор тусгай сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа төдийгүй энэхүү клуб нь дан ганц тоглож наадхаас илүүтэйгээр хүүхдийг бүхий л талаар нь хөгжүүлэх, цаашид манай сургууль дээр цэцэрлэгийн туслах багш бэлтгэх анги нээхэд ихээхэн ач холбогдол бүхий томоохон суурь бааз бий болж байгаа юм.

ХАЙРТ ҮРСИЙГ МИНЬ АЮУЛГҮЙ ОРЧИНД АСРАН ХАМГААЛЖ БАЙГАА ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА.