Suvdaa 2023 оны 05 сарын 04

САЙН ТУРШЛАГА 4

САЙН ТУРШЛАГА 4

САЙН ТУРШЛАГА 4

Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж дээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, үйлчилгээг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бид “САЙН ТУРШЛАГА”-аа цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад бид Герман улсын ахмад мэргэжилтнээс туршлага судалж хичээл, дадлагын газартаа нэвтрүүлсэн тухай хуваалцаж байна.

Манай сургууль нь Герман улсын ахмад мэргэжилтний холбоодтой хамтран ажилладаг бөгөөд 6 дахь удаагийн туршлага солилцохоор Герман улсын ахмад мэргэжилтэн, Автомашины цахилгааны инженер ноён Gunther Mistele хүрэлцэн ирж үнэтэй зөвлөгөө, арвин туршлага хуваалцаад буцлаа.

Техник технологийн тэнхимийн Авто машины засварын мэргэжлийн ангийн багш М.Ууганбаатар, Б.Ууганхүү болон авто машины засварчин ангийн суралцагчид

4-р сарын 16-с 5-р сарын 02-ны өдрийг хүртэл герман мэргэжилтэнтэй хамтдаа суралцсан юм.

Сүүлийн жилүүдэд Хабрид машин олширч байгаатай холбогдуулан багш нар хабрид машины цахилгаан хэлхээний тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, суралцагчид автомашины цахилгаан хэлхээний гэмтэл илрүүлэх, олох, засварлах анхан шатны мэдлэгийг олж авсан тухайгаа илэрхийллээ.

Ахмад мэргэжилтэн хэлэхдээ “Авто машины цахилгааны үзүүлэн таниулах стэнд”-тэй болохыг зөвлөсөн юм. Мөн тэрээр Habrid машины ерөнхий зохион байгуулалтын талаар мэдлэг өгч, цахилгаан машины засвар үйлчилгээний онол, дадлагын мэдлэгийг дээшлүүлэх, багш нарын сургалтын арга барилтай танилцаж арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ирсэн хэргээ бүтээн нутаг буцлаа.

Дашрамд дуулгахад тэрээр байгалийн дурсгалт газруудаар явах сонирхолтой бөгөөд манай сургуулийн зүгээс Батноров суманд байрлах “Тэнгэрийн андгай" хөшөөг үзүүлж, аймгийн төвийн хөшөө дурсгалтай танилцуулан нутаг орноо сурталчлан таниулсан юм.

ҮНЭТЭЙ ЗӨВЛӨГӨӨ, АРВИН ТУРШЛАГАА ХАРАМГҮЙ ХУВААЛЦСАН ГЕРМАН МЭРГЭЖИЛТЭНДЭЭ БАЯРЛАЛАА.