Suvdaa 2023 оны 05 сарын 09

САЙН ТУРШЛАГА 5

САЙН ТУРШЛАГА 5

САЙН ТУРШЛАГА 5

Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн дараагийн сайн туршлагаар сургуулийнхаа нөөц бололцоог түшиглэн аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулж буй талаар онцолж байна.

Хэнтий аймаг дахь Политехник коллежийн суралцагчид аж ахуй нэгжийн захиалгаар 7 хоног бүр үйлдвэрлэлийн дадлага явуулж суралцагчдад практик дадлагыг тогтмол олгож байна.

Энэхүү үйлдвэрлэлийн дадлагын хүрээнд:

Бетон арматурын ангийн суралцагчид “НЬЮ” констракшны захиалгаар үерийн далан шуудуу байгуулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд сургуулийн гадна тохижилтод зориулан явган хүний замын хавтангийн ажлыг эхлүүлээд байна.

Б.Батсайхан багштай Гагнуур, Э.Оргил багштай Мужаан, Д.Батхуяг, Б.Одгэрэл багштай Барилгын засал чимэглэлийн ангийн суралцагчид АЗДТГ-ын захиалгаар 80 орчим сурагчийн ширээс сандлыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр чанарын өндөр түвшинд хийж байна.

А.Шүрэнцэцэг багштай Оёдол эсгүүрийн ангийн суралцагчид сургуулийн дотуур байрны гал тогооны ширээ сандлын бүтээлэг, бүрээсийг оёж урлаж байна. Ингэснээр дотуур байрны суралцагчид тав тухай, тохилог орчинд хооллох таатай уур амьсгал бий болж байгаа юм.

Ц.Түмэндэлгэр, Ж.Мөнхбаяр багштай Гар урлал, бэлэг дурсгалын зүйл урлаач ангийн суралцагчид Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан бэлгийн багц урлах ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд сургуулийн Нээлттэй хаалганы өдөрлөгт зориулж зочдод өгөх бэлэг дурсгалын зүйлийг урлаж байна.

Манай сургууль нь Б.Сувд-Эрдэнэ багштай Хэвлэлийн график дизайны ангийг түшиглэн сургууль дээр зохион байгуулагддаг арга хэмжээний урилга, өргөмжлөл, мэндчилгээ, брошюр, постер, танилцуулга гэх мэт хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээг тогтмол хийж дотооддоо хөрөнгө оруулалт хийж байна.

 Энэ мэтчилэн суралцагчид маань үйлдвэрлэлийн дадлагаа үр дүнтэйгээр хийж ажлын байранд гарахад бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтан төрөн гарч байгаа юм. Дашрамд дуулгахад манай 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлт эхлээд байна.