“Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь багш ажилчдын гэр бүлүүдэд зориулан “МИНИ СИНЕМА” кино театрыг ажиллуулж “Ихэр тавилан” хэмээх гэр бүлийн үнэ цэнэ, амьдралын утга учрыг тод томруунаар харуулсан МУСКиног үзүүлж нэгэн үдшийг инээд хөөр, нулимс, баяр баяслаар дүүрэн өнгөрүүллээ.
Энэ үдэш тогоочийн ангийн багш суралцагчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээр үйлчилж, урам үгтэй амттан тарааж, хамтдаа аз жаргалын тортоо задалж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн үдэш боллоо.
Дашрамд дуулгахад Манай улс Гэр бүлийн өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ өдөр монголын мянга мянган гэр бүлүүд инээд хөөрөөр цалгиж, хүүхэд бүхэн гэр бүлтэйгээ жаргалтай байж, ээж бүхэн баярын инээмсэглэлтэй, аав бүхэн бахархалтай байх учиртай. Энэ өдрийг албан байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээ зохион байгуулан өнгөрүүлдэг уламжлалын дагуу манай байгууллага нь ийнхүү нэг өдрийг Кино өдөр болгон өнгөрүүлсэн юм.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн: Хэвлэл график, дизайн болон Тогоочийн ангийн багш, суралцагчдадаа баярлалаа.
ГЭР БҮЛҮҮД АЗ ЖАРГАЛТАЙ, ЭРҮҮЛ ЭНХ, АМАР ТАЙВАН БАЙХ БОЛТУГАЙ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
