САЙН ТУРШЛАГА 6
Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн 6 дахь Сайн туршлагаар Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны зардлаас захиалан хийгэсэн “Сурагчийн ширээ сандал”-ын ажлыг онцолж байна.
Хэнтий аймаг дахь Политехник коллежийн суралцагчид аж ахуй нэгж болон аймаг орон нутгийн захиалгаар өөрсдийн дадлагын бааз, нөөц бололцоо, ур чадвар, техник тоног төхөөрөмжөө ашиглан ширээ сандал, бэлэг дурсгалын зүйлсийг хийж гүйцэтгэсээр байгаа. Үүний нэг нь Б.Батсайхан багштай Гагнуур, Э.Оргил багштай Мужаан, Д.Батхуяг, Б.Одгэрэл багштай Барилгын засал чимэглэлийн ангийн суралцагчид АЗД-ын захиалгаар 75 ширхэг сурагчийн ширээ сандлыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээд байна. Одоо хүлээлгэн өгөхөд бэлэн болсон бөгөөд эдгээр нь ширээ сандал дутагдалтай байгааа сурагчдад очих юм.
Бидний урласан ширээ сандал дээр маань монголын ирээдүй болсон сурагчид хичээллэнэ гэдэгт манай хамт олон сэтгэл дүүрэн байна.
Сурагчиддаа сурлаг, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

.jpg)
.jpg)