МОНГОЛ УР ЧАДВАР-2023 ТЭМЦЭЭНД ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ, СУРАЛЦАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА.
“Монгол Ур Чадвар 2023” тэмцээн эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 139 суралцагч, 103 багш оролцохоор бүртгүүлснээс Хэнтий аймаг дахь Магадлан Итгэмжлэгдсэн Политехник коллежоос 6 төрөлд- 6 багш, 10 суралцагчид ур ухаан, авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөхөөр эхний шатны шалгаруулалтад амжилттай өрсөлдөж байна.
“Монгол ур чадвар-2023” тэмцээнийг
Токарь
Гагнуур
Барилгын өрөг угсралт
Барилгын сантехник
Тогооч
Мужаан
Цахилгаан
График дизайн гэсэн 8 төрлөөр зохион байгуулж байгаа бөгөөд 3 хоног үргэлжилнэ.
Дашрамд дуулгахад Манай улсын тухайд Дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 оноос хойш тасралтгүй оролцож байгаа. Сүүлийн гурван удаагийн тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, гагнуур болон барилгын өрөг угсрагч мэргэжлээр медаль авч байсан байна. Дэлхийн ур чадварын тэмцээн нь оюутнуудын мэдлэг, ур чадварын хэмжүүр болохоос гадна сурагчдаа бэлдсэн багшийн чансаа, сургуулийн эрэмбийг давхар тодорхойлж байдгаараа онцлогтой. Тэмцээний шилдгүүд 2024 онд БНФУ-ын Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47-р тэмцээнд оролцох юм байна.
Хэнтий аймгаа төлөөлөн “Монгол ур чадвар-2023” улсын уралдаанд оролцож байгаа багш, суралцагчдадаа амжилт хүсье.




