ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ, АЖИЛЧИД "МОД ТАРИХ АЯН"-Д НЭГДЛЭЭ
2023 оны Хаврын мод тарих үндэсний өдрүүдийг “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатай зохион байгуулж байгаа. Хаврын мод тарих ажилд Политехник коллежийн багш, ажилчид нэгдэж Чингисийн хаалганаас Чингис хот руу орох зам дагуу 150 метр газар 72 ширхэг улиас тарьж, өнгөрсөн жил тарьсан модонд цэнэг усалгаа хийлээ.