Suvdaa 2023 оны 06 сарын 07

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЖ АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЖ АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЖ СУРАЛЦАГЧИД ДЭВШИН СУРАЛЦАХ, БАКЛАВРЫН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хэнтий аймаг дахь Магадлан Итгэмжлэгдсэн Политехник коллеж нь хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн Инженер технологийн сургуультай хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Тус гэрээ байгуулах ажлын хүрээнд ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн захирал доктор Ж.Мөнгөн, ХААББМС-ийн тэнхимийн багш Б.Ганбат, Оюу толгой ХХК-ны мэргэжилтэн докторант Э.Төгөлдөр нар манай сургууль дээр зочлон ирж сургуулийн үйл ажиллагаа болон дадлагын газруудтай танилцаж хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Энэ үеэр “ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭРЭЭ”-нд Хэнтий аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Болд-Эрдэнэ, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн захирал доктор Ж.Мөнгөн нар гарын үсэг зурсан бөгөөд цаашид манай сургуультай хамтран ажилласнаар дараах боломжуудыг багш суралцагчид эдэлнэ. 

- “Орон нутагт инженер технологийн танхимийн болон зайны сургалтыг хамтран зохион байгуулах, багш суралцагчдыг сургууль хоорондоо болон гадаад дотоодод мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх,

- Политехник коллежийг 2.2-с дээш голчтой төгссөн шатлан суралцах хүсэлтэй төгсөгчийн кредит цагийг зохих журмын дагуу дүйцүүлэн ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн 3-р курсийн 1-р улирлаас элсүүлэн суралцуулах,

- Шатлан суралцаж буй оюутанд ХААИС-ийн БАКЛАВРЫН сургалтын журмын дагуу хөнгөлөлтүүдийг эдлүүлэх,

- Багш нар МАГИСТР, ДОКТОРТ15% хөнгөлөлттэй суралцуулах боломжууд бүрдэж байгаа юм.

Цаашид манай коллеж нь дотоодын болон гадаадын Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж багш, суралцагчдад илүү их боломж олгох хүрээгээ тэлэх зорилго тавин ажиллаж байна.

Манай коллежтой танилцан хамтран ажиллахаар болсон ХААИС-ын Технологийн сургууль, ХААББМС-ийн тэнхим, Оюу толгой ХХК-ны төлөөллүүддээ ТАЛАРХАЛ илэрхийлж ажлын амжилт хүсье.