Suvdaa 2023 оны 06 сарын 07

ХЭНТИЙ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД МАЛЫН АСАРГААНЫ ЧИГЛЭЛЭЭР 30 СУРАЛЦАГЧ АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ.

ХЭНТИЙ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД МАЛЫН АСАРГААНЫ ЧИГЛЭЛЭЭР 30 СУРАЛЦАГЧ АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ.

ТАЛАРХАЛ

Мал эмнэлгийн газар, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Политехник коллежид малын асаргааны чиглэлээр 30 суралцагч амжилттай төгслөө.

Бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн Б.Болд-Эрдэнэ захиралтай коллежийн хамт олон болон анги удирдсан багш Ө.Отгонтуяа, мэргэжлийн хичээлийг зааж сургасан малын их эмч Т.Сансарбаатар, багш С.Дугарсүрэн нартаа талархал илэрхийлж ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

Мөн суралцах хугацаандаа Мал эмнэлгийн газар, сургуулийн зүгээс тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж, амжилттай сайн суралцан чадамжийн гэрчилгээтэй төгссөн суралцагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.