ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ДЭЭР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.
-Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж дээр боловсролын байгууллагын чанарын баталгаажуулалт, үйл ажиллагаанд үнэлгээ хийх зорилгоор Магадлан итгэмжлэлийн томилогдсон ажлын хэсэг 2026 оны 03-р сарын 16-18-ны өдрүүдэдажиллаж байна.
- Тус ажлын хэсэг нь сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын чанар, багшлах боловсон хүчний чадавх, сургалтын орчин, материаллаг бааз, оюутан суралцагчдад үзүүлж буй үйлчилгээ зэрэг олон чиглэлээр холбогдох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж байна.
- Мөн баримт бичгийн судалгаа хийх, сургалтын орчин нөхцөлтэй газар дээр нь танилцах, багш ажилтан, төгсөгчид, ажил олгогч, суралцагчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулах зэрэг ажлууд үе шаттайгаар явагдаж байна.
- Энэхүү үйл ажиллагаа нь коллежийн үйл ажиллагааг бодитой үнэлэх, сургалтын чанарыг сайжруулах, боловсролын үйлчилгээний стандарт шаардлагад нийцүүлэн цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.