Оюутан тандТөгсөгчБагш нарт
Mendbayar 2026 оны 06 сарын 15

“ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР-2026”

“ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР-2026”

Монгол Улсын Их дээд сургууль, Политехник коллежид суралцагчид суралцах хугацаандаа дөрвөн сарын хугацаанд цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилгоор Монгол улсын хэмжээнд “ОЮУТАН ЦЭРЭГ” хөтөлбөр хэрэгждэг билээ. 
 Цэргийн мэргэжил олгох сургалтын ерөнхий бэлтгэл шатны сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Цэнддорж нар оролцож, сурагчдад сурлагын амжилт хүсэж баяр хүргэлээ.
 Тус хөтөлбөр нь Хэнтий аймаг дахь Политехник коллежид дөрөв дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил нийт 10 сурагч хамрагдаж байна.