Suvdaa 2023 оны 04 сарын 19

ГЕРМАН УЛСЫН АХМАД МЭРГЭЖИЛТЭН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ТЭНХИМД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

ГЕРМАН УЛСЫН АХМАД МЭРГЭЖИЛТЭН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ТЭНХИМД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

ГЕРМАН УЛСЫН АХМАД МЭРГЭЖИЛТЭН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Хэнтий аймаг дахь ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ нь Герман улсын ахмад мэргэжилтний холбоодтой хамтран ажиллаж барилгын мужаан болон гагнуур, авто засвар ашиглалт, ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч зэрэг мэргэжлүүдээр зөвлөн туслах үйлчилгээг авч сайн туршлагыг судлан дотооддоо хэрэгжүүлдэг билээ.

Тэгвэл энэ удаад Техник технологийн тэнхимийн Авто машины засварын мэргэжлийн ангийн 2 багш болон сурагчидтай хамтран “ГЕРМАН ТУРШЛАГА” хуваалцахаар Герман улсын ахмад мэргэжилтэн, Автомашины цахилгааны инженер ноён Gunther Mistele хүрэлцэн ирээд байна.

Герман мэргэжилтэн манай сургууль дээр 04-р сарын 16-аас 05-р сарын 06-ны өдрийг хүртэл ажиллах бөгөөд сургалтын нөхцөл байдалтай танилцаж дүн шинжилгээ хийх, Habrid машины ерөнхий зохион байгуулалтын талаар мэдлэг өгөх, цахилгаан машины засвар үйлчилгээний онол, дадлагын мэдлэгийг дээшлүүлэх, багш нарын сургалтын арга барилтай танилцаж арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.