Suvdaa 2023 оны 05 сарын 17

САЙН ТУРШЛАГА 7

САЙН ТУРШЛАГА 7

САЙН ТУРШЛАГА 7

Энэ удаагийн Сайн туршлагаар Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын тухай онцолж байна.

Манай сургууль нь Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг Зөвлөх үйлчилгээний “Ворлд консалтинг” ХХК, баталгаажуулалтын анхны монгол компани “Монсертф” ХХК-тай 2018, 2019 онуудад гэрээ байгуулан 3 жилийн хугацаатайгаар “Чанарын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 12-р сарын 21-ний өдөр Техникийн боловсрол, Мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагаа, номын сан, дотуур байрны үйл ажиллагаанд 2025 оны 12-р сарын 15-ны өдрийг дуустал баталгаажуулалт хийлгээд байгаа юм.

Хэнтий аймагтаа анхны ISO олон улсын стандартыг хэрэгжүүлсэн Төрийн байгууллага болсон бөгөөд орон нутагт өрсөлдөх чадвараа дээшлүүлсэн, чанартай төгсөгчидтэй, удирдлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлсэн, хэрэглэгчийн болон багш ажиллагсдын сэтгэл ханамжийг бүрэн хангасан байгууллага болох зорилтоо бэхжүүлэн ажиллаж байна.

Тус стандартыг дотооддоо хэрэгжсэнээр:

• Алсын хараа, Эрхэм зорилготойгоо уялдсан Чанарын бодлого, зорилтууд, байгууллагын үйл ажиллагааны үндсэн процессын зураглалыг гаргаж сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

• Байгууллагын үйл ажиллагаа нь Төлөвлө-Хий-Шалга-Сайжруул гэсэн зарчмаар явагдаж, баримт бичгийг индексжүүлж хэрэгцээтэй газар хүрэлцээтэй байлгаж, сургалтын үйл ажиллагаа хаана доголдож байгаа илрүүлэн гаргаж түүнд сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Олон улсын Чанарын менежментийн тогтолцоог дотооддоо амжилттай нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа багш, ажилчиддаа ажлын амжилт хүсье.